VISUMAX SMILE · SMILE PRO

BGN Нүдний Эмнэлэг
SMILE LASIK төв

Орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжийн зөөлөн лазерийн
тусламжтайгаар нүдэнд ирэх ачааллыг багасгасан.

SMILE Ласик гэж юу вэ?

SMILE (Small Incision Lenticule Extraction) гэдэг нь эвэрлэгийн дотор хэсгээс жижиг зүсэлтээр нимгэн давхаргыг (lenticule) авч, харааг засах мэс засал юм. Энэхүү технологийн онцлог нь эвэрлэгийн гадаргууг огтлохгүй, уламжлалт LASIK шиг эвэрлэгийн таг (flap) үүсгэдэггүй тул мэс засал харьцангуй аюулгүй, эдгэрэлт хурдан, мөн нүд хуурайших эрсдэл багатай гэж үздэг.

  • Лазер туяа

    Лазер нь эвэрлэгийн гадна бүрхүүлийг нэвтэрч,
    эвэрлэгийн дотор гол үед лазер хийгддэг.

  • Хамгийн бага зүсэлт

    Ойролцоогоор 2 мм орчим
    бага хэмжээний зүсэлт хийнэ.

  • Буталсан эвэрлэг сугалж авах

    Зүсэлт хийсэн хэсгээр
    лазердсан эвэрлэгээ сугалж авна.

GIF Image

BGN Нүдний Эмнэлгийн SMILE LASIK нь
VisuMax 500 төхөөрөмжийг ашиглах ‘VisuMax SMILE LASIK ’ VisuMax 800 төхөөрөмжийг ашиглах ‘SMILE PRO’ гэж хоёр төрөлд хуваагддаг.

VisuMax SMILE нь фемтосекунд лазерыг ашиглан хийдэг хараа заслын мэс засал юм.
BGN нүдний эмнэлэг нь өөрийн дотоод программчлал дээр үндэслэн хувь хүний онцлогт тохирсон мэс заслыг санал болгодог.

SMILE Pro нь ердөө 7–9 секундын богино лазер туяаны үйлчлэлээр явагддаг бөгөөд
хэт холын хараа болон цилиндртэй хүмүүст ч хийлгэх боломжтой дараагийн түвшний хараа заслын технологи юм.

ZEISS x BGN нүдний эмнэлэг

BGN Нүдний Эмнэлэг нь SMILE Ласик технологийг анх хөгжүүлсэн ZEISS компанитай хамтран ажиллаж, хараа заслын салбарт шинэ дэвшлийг тогтмол нэвтрүүлсээр байна.

BGN Нүдний Эмнэлгийн ерөнхий эмч PARK SAE KWANG нь ZEISS компанийн VisuMax SMILE технологийг хамтран судалж,
нүдний эрүүл мэндийн салбарт тэргүүлэгчийн байр суурийг эзэлж байна.

ZEISS ямар газар вэ?

  • SMILE Lasik зах
    зээлийн судалгаа

    1

    -р байр

  • SMILE Lasik
    технологийн патент

    240

    ш

  • SMILE Lasik
    эрдэм шинжилгээний
    ажил

    1,000

    гаруй

  • SMILE Lasik
    мэс заслын тоо

    10

    сая нүд

  • VisuMax SMILE
    дэлхийн зах зээлд
    нэвтрүүлсэн улс

    80

    гаруй улс

ZEISS болон BGN нүдний эмнэлгийн хамтын ажиллагааны түүхийг үзээрэй.

  • 2006 - 2012

    ZEISS SMILE Lasik төхөөрөмж
    VisuMax хамтарсан судалгаа болон Ази дахь анхдагч нэвтрүүлэлт.

    BGN нүдний эмнэлгийг ZEISS SMILE албан ёсны төв болгон тодорхойлж,
    шагнал гардуулсан.

  • 2013 - 2018

    WOC TOKYO-аас VisuMax Lasik хамгийн олон удаа хийсэн шагнал хүртсэн

    SMILE Lasik -ийн өөрийн хөтөлбөрийг боловсруулсан

    · Triple Zeiss SMILE
    · Quattro Zeiss SMILE
    · Penta Zeiss SMILE

    KORA SMILE FORUM
    SMILE Lasik -ийн хөгжилд оруулсан хувь нэмрийн төлөө талархлын өргөмжлөл хүртсэн.

  • 2020 - 2022

    BGN нүдний эмнэлэг нь SMILE LASIK хагалгааны хүрээнд
    100,000 удаагийн мэс заслыг амжилттай

    хийсэн бөгөөд, дотоод болон гадаадад нийт
    10 сая мэс засал хийсэн амжилтанд

    оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, талархлын шагнал хүртсэн.

  • 2023 ~

    KOREA SMILE FORUM –д оролцсон

    ZEISS SMILE албан ёсны тодорхойлсон нүдний эмнэлэг
    VisuMax SMILE, SMILE PRO тоноглогдсон

BGN нүдний эмнэлэг зөвхөн баталгаатай төхөөрөмжүүдийг ашигладаг

ZEISS-ийн VisuMax SMILE, SMILE PRO ТӨХӨӨРӨМЖ

АМЕРИК FDA – ЕВРОП CE - СОЛОНГОСЫН Хоол хүнс, эмийн хяналтын газар (MFDS) зөвшөөрөл

VisuMax SMILE, SMILE PRO төхөөрөмжүүд нь БНСУ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн газраас зөвшөөрөл авч, АНУ-ын FDA болон Европын CE баталгаажуулалтад тэнцсэн,
үр нөлөө болон аюулгүй байдал нь нотлогдсоннүдний мэс заслын зориулалттай лазер төхөөрөмжүүд юм.

КакаоТок баталгаажуулалтын гэрчилгээ

'Мобайл ZEISS SMILE® Lasik карт'

  • ZEISS SMILE® Lasik карт нь ZEISS компанийн хөгжүүлсэн SMILE Lasik төхөөрөмжөөр мэс засал хийлгэсэн болохыг баталгаажуулдаг гэрчилгээ юм.

    ·ZEISS SMILE® Lasik

    ·ZEISS SMILE® Про

  • Блокчейн технологид суурилсан NFT хэлбэрийн мобайл карт бөгөөд
    хуурамчаар үйлдэх боломжгүй, мөн насан туршид хадгалах боломжтой

  • КакаоТокоор хялбар бөгөөд амархан хадгалах, удирдах боломжтой.

Зөвхөн ZEISS SMILE Lasik
Какао-гийн албан ёсны баталгааг хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд,
Какао хэтэвчтэй (Kakao Wallet) холбож баталгаажуулах боломжтой.

Мэс заслын дараах
аюулгүй менежмент

BGN Нүдний Эмнэлэг нь мэс заслын дараах
баталгаат хяналтыг санал болгодог бөгөөд,
цаг хугацааны явцад үүсэж болох
харааны доройтол зэрэг асуудалд
насан туршийн баталгаат хяналт, арчилгаа үзүүлдэг.

BGN Нүдний Эмнэлгийн SMILE Lasik

SINCE 2000 — олон жилийн турш олон хувилбар дээр туршлага хуримтлуулсан
BGN Нүдний Эмнэлэг нь өндөр түвшний үзлэг, шинжилгээ, мэс засал болон мэс заслын дараах үйлчилгээг санал болгож байна.

  • Азид анх удаа VisuMax SMILEтехнологийг нэвтрүүлсэн

  • 110,000 гаруй SMILE мэс засал амжилттай хийсэн туршлагатай

  • BGN Нүдний Эмнэлэг нь ZEISS SMILE-ийн албан ёсны сертификаттай
    (EXPERIENCED SURGEON хэмээн шалгарсан)

  • VisuMax SMILE · SMILE Pro мэс заслын тоног төхөөрөмжийг
    Солонгост анх удаа 8 ширхэгийг бүрэн суурилуулсан

Хиймэл оюун ухаанд суурилсан 4 шатлалт шинэчилсэн шинжилгээний технологи нэвтрүүлсэн
мөн 70 гаруй төрлийн нарийвчилсан шинжилгээ хийж байна.
· Хувь хүний онцлогт тохируулсан хараа заслын оновчтой шийдэл

Өөрийн үүдэл эсээс гарган авсан S-PRP нүдний дусаалга

· Нүдний гадаргууд үүссэн шархыг эмчлэхэд өндөр үр дүнтэй эмчилгээний арга
· Үндсэн найрлага нь уураг бөгөөд ямар ч хадгалалтын бодис агуулаагүй
· Өндөр түвшний ариутгалын процессыг дамжсан, маш найдвартай бүтээгдэхүүн

BGN нүдний эмнэлэг нь дотроо өөрийн гэсэн генийн судалгааны лабораторитой бөгөөд шинжилгээг газар дээр нь шууд хийдэг тул хариу хурдан гарах бөгөөд шинжилгээний хариу алдагдах, солигдох эрсдэл байхгүй.

Оюуны өмчийн газраар баталгаажсан DNA шинжилгээ

· 

Генийн шинжилгээгээр хараа зассаны дараах эвэрлэгийн өөрчлөлт,
хараа муудах зэрэг болзошгүй хүндрэлүүдийг урьдчилан мэдэж, сэргийлэх боломжтой.

Оюуны өмчийн газраар баталгаажсан DNA шинжилгээ

· 

Генийн шинжилгээгээр хараа зассаны дараах эвэрлэгийн өөрчлөлт,
хараа муудах зэрэг болзошгүй хүндрэлүүдийг урьдчилан мэдэж, сэргийлэх боломжтой.

Мэс заслын дараах аюулгүй хяналт, баталгаа

· Цаг хугацааны явцад үүсэж болзошгүй харааны доройтол зэрэгт насан туршийн хяналт, арчилгааг бүрэн баталгаатайгаар үзүүлнэ.

VisuMax технологид суурилсан, хувь хүнд тохирсон мэс заслын багцууд

· Triple ZEISS SMILE
· Quattro ZEISS SMILE
· Penta ZEISS SMILE

Мэс заслын дараах аюулгүй хяналт, баталгаа

· Цаг хугацааны явцад үүсэж болзошгүй харааны доройтол зэрэгт насан туршийн хяналт, арчилгааг бүрэн баталгаатайгаар үзүүлнэ.

Түгээмэл асуулт, хариултууд

  • Асуулт 1.

    Би хэт хөдөлгөөнтэй, спортод дуртай. SMILE ласик хийлгэж болох уу?

    Тийм ээ, SMILE Lasik хийлгэхэд асуудалгүй.
    Өмнө нь мэргэжлийн тамирчид болон хэт хөдөлгөөнтэй спортоор хичээллэдэг хүмүүс LASEK мэс заслыг голчлон сонгодог байсан.
    Гэвч SMILE Lasik нь LASEK-ийн давуу тал болох эвэрлэгэд зүслэг үүсгэдэггүй болон LASIK-ийн хурдан эдгэрэлтийн шинж чанарыг хослуулсан тул
    сүүлийн үед хүмүүс LASEK-аас илүү SMILE Lasik -ийг илүүд үзэх болсон.

  • Асуулт 2.

    Миний нүд их хуурайшдаг. SMILE ласик тохирох уу?

    SMILE Lasik нь нулимсны давхаргад үзүүлэх зүслэгийн хэмжээ хамгийн бага байдаг тул,
    нүд хуурайшилтад эмзэг хүмүүсийн хувьд илүү тохиромжтой болохоор илүү их сонгон хийлгэдэг.

  • Асуулт 3.

    Миний нүд цилиндртэй. SMILE ласикаар засах боломжтой юу?

    Тийм ээ, SMILE Lasik нь холын хараа болон астигматизмыг (цилиндр) нэгэн зэрэг засах боломжтой.
    Гэхдээ хэрвээ астигматизм хэт өндөр бол болгоомжтой хандах хэрэгтэй тул,
    эмнэлэгт ирж нарийвчилсан шинжилгээ хийлгэсний дараа
    нэгэн зэрэг засах боломжтой эсэхийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр тодорхойлох шаардлагатай.

  • Асуулт 4.

    SMILE ласик хийлгэсний дараа хэзээнээс өдөр тутмын амьдралдаа эргэн орж болох вэ?

    SMILE Lasik мэс заслын дараа маргааш нь нүүрээ угааж, шүршүүрт орох зэрэг өдөр тутмын амьдралдаа орох боломжтой.
    Ихэнх хүмүүс мэс заслын дараа 1-2 хоногийн дотор өдөр тутмын амьдралдаа орж чаддаг гэж ойлгож болно.
    Тухайн хүн мэс заслын дараа ямар нэгэн хүндрэл үүсэхгүй бол хүнд хөдөлгөөнөөс бусад үйл ажиллагааг ихэнхдээ хэвийн үргэлжлүүлж болно.

  • Асуулт 5.

    Мэс заслын дараах арчилгаа хэрхэн хийх вэ?

    Мэс заслын өдөр болон маргааш өглөө болтол нүдэнд ямар нэгэн гадны биет хүрэхгүй, нүдэнд цочрол өгөхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
    Тиймээс SMILE Lasik мэс заслын дараах арчилгаа тийм ч төвөгтэй биш юм.
    Эдгэрэлт хурдан явагддаг бөгөөд өдөр тутмын амьдралдаа түргэн орж чаддаг тул хувийн цагийн хуваарьт тааруулан амархан арчилгаа хийж болно.

  • Асуулт 6.

    SMILE ласик мэс засал өвддөг үү? Хэр хэмжээний өвдөлт мэдрэгддэг вэ?

    Мэс заслын өдөр бага зэрэг өвдөлт эсвэл нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илэрч болох ч, ерөнхий бусад мэс заслуудтай харьцуулахад өвдөлт болон хүндрэл маш бага байдаг.
    Мөн дараагийн өдрөөс өдөр тутмын амьдралдаа орох боломжтой хурдан эдгэрэлттэй учраас хэт их санаа зовох шаардлагагүй юм.

  • Асуулт 7.

    SMILE ласик хийлгэхэд насны хязгаар байдаг уу?

    Үндсэндээ нүдний өсөлт дууссан гэж тооцогдох 18 насаас эхлэн мэс засал хийх боломжтой боловч, эмчийн нарийвчилсан үзлэг, зөвлөгөө шаардлагатай.
    Мөн 40 наснаас дээш насныханд хөгшрөлтөөс шалтгаалан ойрын харааны асуудал буюу катаракт үүссэн байх магадлалтай тул илүү анхааралтай хандах хэрэгтэй.

Танд асуух зүйл, цаг авах эсвэл нэмэлт мэдээлэл
хэрэгтэй бол бидэнтэй хэзээ ч хамаагүй холбогдоорой.
Бид танд туслахад үргэлж бэлэн байна.

*Нэр
*Овог
*Иргэншил
Утас
*И-мэйл
*Салбар сонгох
* Шинжилгээ болон мэс засалд орохыг хүсэж буй огноо (Ням гарагт амарна)
*Хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах зөвшөөрөл

*Хувийн мэдээллийг хүлээн авах байгууллага: Bright Eyes Clinic (+82-10-7670-3995)
*Хувийн мэдээллийг цуглуулах хүрээ: Хэрэглэгчийн нэр, холбоо барих мэдээлэл
*Хувийн мэдээллийг цуглуулах болон ашиглах зорилго: BGN нүдний эмнэлгийн зөвлөгөө (утас, мсж)